Sunday, June 24, 2012

Төрийн бус байгууллага байгуулах зааварчилгаа


Эрхэм үйлчлүүлэгч Танаа
Улсын бүртгэлийн алба улсын бүртгэлд доорх төрлийн хуулийн этгээдийг бүртгүүлнэ. Бүртгүүлэх байгууллагын төрөл:
  • Төрийн бус байгууллага
  • Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл /сонин, сэтгүүл, студи, телевиз, радио/
  • Шашны байгууллага
  • Үйлдвэрчний эвлэлийн байгууллага
Бүрдүүлэх материалын жагсаалт, хэрхэн зөв хийх талаарх зөвлөмж:

Tuesday, June 19, 2012

WEBSITE эхлэн хийх тухай



Вэб хуудас эхлэн хийх Та вэб хуудасныхаа нэрний асуудлыг шийдсэн бол тэрхvv нэрээр нэрлэгдэх вэб хуудсыг хийх хэрэгтэй. Сайтаа би єєрєє янзлах уу эсвэл хvн хєлсєлж авсан дээр vv? Энэ бол Таны мэдлэгийн тvвшин, сурч мэдэх хvсэл болон Таны орлогын хэмжээнээс хамаарна. Хэрвээ Та HTML мэдэхгvй байгаа, мэдэхийг ч хvсэхгvй бєгєєд хангалттай хєрєнгєтэй бол энэ ажлыг Таны оронд хийх хvнээ хайж олсон дээр. Томоохон шиг Вэбтэй болохыг хvсч байгаа бол энэ ажлыг єєр хvнээр хийлгvvлэхийг хvсэх нь дамжиггvй. Харин Та бага гарын наймаачин бол HTML-г мэдэх нь зардал багатайгаар сайтаа янзлах бололцоо Таньд олгоно.
Сайтын дизайныг хийх нь хэцvv ч гэсэн бvтээлч ажил юм. Єєрийнхєє сайтыг эхнээс нь аваад хийх нь урлагийн бvтээл хийж буй мэт таалагдаж болох юм. Бараг хvн болгон бэлэн обой аваад єрєєндєє наачихаж чадна. Цєєн хvмvvс л обойг єєрснєє хийж чадна. Тэгэхээр:

Monday, June 11, 2012

Төсөл бичих


Төслийн баримт бичиг доор дурьдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.
1. Төслийн баримт бичгийн хавтас. Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар байвал зохино.

2. Товч танилцуулга. Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино. Дараахь асуултад хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.
Үүнд:


- Төслийг хэн хэрэгжүүлэх вэ?
-Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?
-Төслөөс ямар үр дүн гарах вэ?
-Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?
-Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?

3. Оршил буюу танилцуулга.  Захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэн өгсөн, хэн хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.
4. Хэрэгцээ шаардлага. Энэ бүлэгт тухайн төслийг ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, энэ нь захиалагч байгууллагын  зорилго, зорилттой хэрхэн уялдаж буй тухай өгүүлнэ.
5. Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт бол төслийг хэрэгжүүлэхийн тулд хүрэх тодорхой үр дүн юм. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг.
6. Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион байгуулалт, ажлын төлөвлөгөөг энд оруулах ёстой. Мөн энэ хэсэгг чухам юу хийх вэ? хэн, хэзээ хэр хугацаанд энэ ажлыг хэрхэн, ямар дарааллаар гүйцэтгэх вэ, ямар нөөц бололцоог ашиглах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.
7. Үнэлгээ дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт төслийг төгсгөлд нь яаж үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ёстой.

Төсөл бичих арга


Төсөл бичих арга
Сүүлийн үед аливаа тэтгэлэг, санхүү мөнгөтэй холбоотой зээл хүсэхэд төсөл боловсруулах шаардлага ихээр гарах болжээ. Гэтэл бидэнд соёлтой "мөнгө гуйх" туршлага бага.

Харин хөгжингүй орнуудад хүн бүгд л бичиж чадах байх. Хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг ивээн тэтгэхийн тулд уралдаан зарлаж, шалгарсан нь тэтгэлэг авдаг. Та шинийг сэтгэн боддог, тэрхүү санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөртөө болон улс нийгэмдээ тустай үйлс бүтээе гэвэл юуныөмиө төсөл бичиж сурах хэрэгтэй болох нь. Төслөө хэр сайн бичиж чадна, өрсөлдөгчөө төдий чинээ амархан буулгаж авна. Одоогоос хэдэн жилийн өмнө "төсөл бичиж өгнө" гэсэн зар сонинд нийтлэгдэж байлаа. Төсөл бичих аргачлалыг нь мэддэг нэгэн нь мэдэхгүйгээс мөнгө авч, ийнхүү үйлчилгээ үзүүлдэг байж. Зах зээлээ дагаад ханш нь харилцан адилгүй байсан. Төслийн нийт мөнгөн дүнгийн 10-20 хувьтай тэпцэх хөлсийг эсвэл энэ бүгдийг дундажлан 500 ам.доллар гэх маягтайгаар үнэлдэг. Тэгэхээр төсөлд зарцуулах мөнгөө хэмнэх боломжийг "Бизнесийн мэдээ" сонин олгож байна.

ЗОХИОГЧИЙН ЭРХ


ЗОХИОГЧИЙН ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?
Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол, урлагийн бүтээлийг өмчлөх эрх юм.  
 
ЯМАР БҮТЭЭЛ ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭР ХАМГААЛАГДДАГ ВЭ? 
Дараах бүтээлүүд “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх”-ийн хуулиар хамгаалагддаг. Үүнд: