Monday, May 28, 2012

Тайлан гэж юу вэ?

Тайлан гэдэг бол судалгааны болон төслийн ажлын нэг хэсэг бөгөөд албан ёсны хэлбэрээр бичигдэнэ. Тайлан нь дотроо тодорхой цаг хугацаа өнгөрөх бүрд тогтмол гардаг явцын гэж байхаас гана бүх ажил дууссаны дараа гарах эцсийн буюу багц гэж байж болно. Тайлан нь тухайн ажлын явц, хүрсэн үр дүн, цаашид хэрхэх талаар нарийвчлан тайланасан байдлаар, энгийн хэлбэрээр бүтэцлэгдэнэ. Дараагийн хэсгээс та судалгааны бүтээлийн тайланг бичих бүтцийг харах бөгөөд бусад тайлангууд араах бүх хэсгүүдийг агуулах шаардлагагүй.



Бичиж эхэл
Тайлангаа бичихэд өөрт хамгийн хялбар байгаа хэсгээсээ эхлэн бич. Дараа нь түүнийгээ дэлгэрүүлэн бусад холбогдох хэсгүүдийг бусад холбогдох хэсгүүдийг бичиж болно. Заавал тэр хэсгээх эхэлнэ гэсэн дүрэм байхгүй.
Гарчигла
Хэсэг бүрд агуулгад нь тохирсон гарчиг өг. Тухайн хэсэг дотроо бас агуулгынх нь ялгаанд тохируулан дэд гарчиг бичиж, түүнийгээ дугаарлана. Энэ нь таны ажлыг цэгцтэй болгоно.
Тоо баримт
Тоо баримтууд маш тодорхой, алдаа мадаггүй байхаас гадна тохирсон тахирмаг, диаграмм, хүснэгтээр үзүүлнэ. Эдгээр тоо маримт нь таны тайлангийн хамгийн гол хэсэг бөгөөд текстэн дундаа оруулан бичихээс гадна тайлангийн төгсгөлд хавсралт байдлаар оруулж болно.
Материалуудаа зөв байрлуул
Мэдээлэл материал бүхэн зөв дарааллаар, тохирсон гарчгийн дор, агуулгын хувьд зөв илэрхийлэгдэж үү, үгүй юу гэдгийг сайн шалга. Хэрвээ зөв бичигдсэн бол уншигчид таны илэрхийлж буй санааг зөв ойлгоно.
Нямбай бич
Таны бичлэгийн хэлбэр нягт нямбай, цэгцтэй байхаас гадна тод, унгихад хялбар, ойлгогдохоор байх ёстой. Чухал бус хэсгүүд, тодорхойлолт зэргийг хасах хэрэгтэй.
Эссэ болон тайлан хоёрын үндсэн ялгаа:
o Бүтцийн хувьд өөр
o Танилцуулах хэлбэр нь өөр. ТАйланд гарчиг, дэд гарчиг, дугаарыг өргөн хэрэглэдэг бол эссэд бол үшүй.
o Эссэд текстээ үргэлжилсэн байдлаар бичдэг бол тайланд тодорхой хэсгүүдэд хувааж бичнэ.
o Эссэд судалгааны шинэ зүйл гаргахаасаа илүүтэйгээр шалтгааныг тайлбарласан, санал дэвшүүлсэн, баталгаа гаргадаг бол тайланг бичихдээ өөрөө хийсэн судалгааны ажлын тоо баримт цуглуулсан мэдээлэл, лабораторийн туршилтын дүн, хээрийн судалгааны бичиглэл зэргийг тусгана.
o Эссэд янз бүрийн санаа болдлыг үнэлэх, харьцуулах, хэлэлцдэг бол тайланд өөрийн шинээр гаргасан зүйлийг санал болгож, бусдаар хэлэлцүүлж, зөвлөгөө өгдөг.
o Эссэ бүхэлдээ нэг янзын хэлбэрээр бичигддэг. Харин тайлан янз бүрийн бичиглэлийн хэлбэрийг ашиглана. Жишээ нь: арга зүйн хэсэг дүрсэлсэн байдлаар, хураангуй нь товчлол хэлбэрээр, хэлэлцүүлэг хэсэг нь анализ хийсэн байдалтай бичигдэнэ.
1) 1-р бүлэг: Гарчиг
1.1. Дэд гарчиг
1.1.1. Эхний хэсэг
1.1.2. Хоёр дахь хэсэг
1.2. Дэд гарчиг
1.2.1. Эхний хэсэг
1.2.2. Хоёр дахь хэсэг
2) 2-р бүлэг: Гарчиг
ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ
1. Сэдэв
Үүнийг тайлангийн эхний хуудасны дунд өөрийн нэр, анги, он сар өдөртэй хамт бичнэ.
2. Талархалын үг
Судалгаа хийхэд тань тусалсан хүн, байгууллагад талархсанаа илэрхийлсэн үг бичнэ.
3. Гарчиг
Тайлангийн бүлэг, дэд бүлгийн нэрийг хамаарах хуудасны дугаарын хамт бичнэ. Хавсралтыг оруулна.
4. Хүснэгт ба зургийн гарчиг
Тайлан дахь зураг, график, газрын зураг гэх мэтийг жагсаан бичээд, ард нь хуудасны дугаарыг бичнэ.
5. Удиртгал
Энэхүү судалгаа юуны тухай болох талаар товчхон дурьдана. Мөн яагаад хийх болсноо, ач холбогдол нь юунд оршихыг бичнэ. Өөрийн санал болон таамаглалыг товч тодорхойлоод, түүнийг хэрхэн гаргах, батлахаа илэрхийлнэ.
6. Шүүмж
Таны хийсэн судалгааг бусад судлаачид шалгаад, тэдний ирүүлсэн санал, шүүмжийг эх хувиар нь оруулна. Тэгээд тэдний шүүмжийг хүлээн зөвшөөрч буй эсвэл үгүй болохоо илэрхийлнэ. Өөрийн тань судалгаа юунд чиглэж, юутай холбогдож буйг тайлбарлана.
7. Арга зүй
Өөрийнхөө судалгааг хэрхэн, яаж явуулсан, ямар арга зүй хэрэглэсэн, энэ нь шинэ үү эсвэл бусад судалгаачдын аргыг дуурайсан уу? Гэдгээ бичнэ. Хэрвээ удирдагч тань ямар арга хэрэглэхийг хэлсэн бол тэдгээрийг тайландаа тусгана. Мөн туршлагтаа ямар нөхцөлд хийсэн, хэдэн хүн ажилласан, тэдгээрийг хэрхэн сонгосон зэргээ бичнэ.
8. Шалгуур
Тоо баримтаа хэрхэн цуглуулсан, түүнд хэрхэн анализ хийсэн, тэдгээрийг үнэн зөв, алдаа мадаггүй гэдгийг ямар аргаар тогтоосон гэдгээ илэрхийлнэ.
9. Үр дүнгээ танилцуулах
Өөрийн судалгаагаар илрүүлсэн шинэ зүйлсээ тохирох гарчгийн доор товчхон дурьдана. Тэгэхдээ дугаарлан жагсаан бичнэ.
10. Үр дүнгээ хэлэлцэнэ
Энэ хэсэгт нилээд их зүйл бичигдэнэ. Өөрийн судалгаагаар илрүүлсэн зүйлээ тайлбарлаж, түүндээ анализ хийнэ. Тэдгээр нь ямар нэгэн онол, зарчимд нийцэж буй эсвэл эсрэг байгаа эмэхийг тайлбарлаж, баталгаа, үндэслэлээ гаргаж, анхны дэвшүүлсэн таамаглалтай нийцсэн эсэх, мөн судалгааны ач холбогдлын талаар авч үзээд, судалгааны үр дүн юунд хэрэгтэй болох, хэрэгжүүлснээр юу өөрчлөгдөх вэ? Гэдгийг гаргаж өгнө. Мөн уг судалгаа онолынх уу? Эсвэл практик уу? Гэдгээ тодорхойлно.
11. Дүгнэлт
Судалгааны тань хамгийн гол хэсэг юм. Өөрийн хийсэн судалгааны дүгнэлтийг хийж, түлхүүр хэсгүүдээ багцалж, таны дэвшүүлсэн таамаглал хэрхэн батлагдах эсвэл үгүйсгэгдэж буйг үзүүлнэ.
12. Зөвлөмж
Тухайн судалгааг хийхэд хүргэсэн шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авя хэрэгжүүлвэл зохих талаар өөрийн зөвлөмжийг боловсруулан жагсаан бичнэ.
13. Ном зүй ба эх сурвалжийн жагсаалт
Өөрийн бүтээлдээ ашигласан бүх эх сурвалжуудаа цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаан бичнэ.
14. Санал болгох бүтээл
Таны бүтээлтэй уялдаа бүхий бусад бүтээлийг цаашид дэлгүүлсэн уншиж болох номны жагсаалтыг мөн л цагаа толгойн үсгийн дарааллаар бичнэ. Үүнийг заавал хийх ***рдлагагүй.
15. Хавсралт
Өөрийн судалгаатай холбоотой бусад чухал материалыг /гол хэрэглэсэн материалын хуулбар, хүснэгт, график, тоо баримт гэх мэт/ дугаарлан хавсаргана. Тайланд холбогдолгүй болон чухал бус зүйлсийг оруулах хэрэггүй.
16. Хураангуй
Өөрийн судалгааны тайлангийн товчлолыг дүгнэлтийн хамт бичнэ. Тайлангаас гадна хэвлэхдээ 1-2 хэвлэлийн хуудсанд багтаан А5 формат цаасны хэмжээгээр гаргана. Тайлан дотроо бичихдээ жишээ, туршилтын тоо баримт гэх мэт холбогдох деталь хэсгүүдийг хасна. Тусд нь хэвлэхдээ дээрхийг багтаах хэрэгтэй.

No comments:

Post a Comment