Monday, June 11, 2012

Агаарын бохирдол гэж юу вэ?


Агаарын бохирдол гэж юу вэ?

[naqo.mn]  Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тooсонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хянадаг. Харин манай улс Улаанбаатар хот болон 20 аймгийн төвийг агаарыг бохирдлыг зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмжиж байна.


Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшинг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг нь олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна. Тухайлбал: Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр амьгалын замын эртхний өвчлөл нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 2-р байранд орж байна. Судлаач Б.Бурмаа (1998, 2001), Н.Сайжаа (1992, 2004) нар Улаанбаатар хотын агаар тоос, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислээр бохирдох нь амьсгалын замын эрхтний өвчлөл тухайлбал хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушигны үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоожээ. Мөн судлаач Б.Бурмаа, Ш.Энхцэцэг /2001/ нарын судалгааны үр дүн агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хүүхдүүдэд зүрх судасны системийн талаас артерийн бага даралт хэвийн бус байх, зүрх судасны тоо цөөрөх, түүнчлэн хүүхдийн өсөлт хөгжилтийн хэвийн харьцаа алдагдах зэрэг өөрчлөлтүүд гарсныг харуулсан байдаг.

Хүхрийн давхар исэл

Хүхрийн давхар исэл нь хүхэр агуулсан түлшний /нүүрс, дизель/ дутуу шаталт, металл боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүсдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүхрийн давхар исэл нэмэгдсний улмаас жил бүр 1200 сая хүн өртдөг байна. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг. Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг ба өртсөн хүнд шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.

Хүхрийн давхар ислийн агууламж маш өндөр байхад эрүүл хүмүүст ч шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Хүхрийн давхар ислийн сөрөг нөлөө зогсоход уушигны үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог байна.

Азотын давхар исэл

Азотын давхар исэл нь автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулагч эх үү свэрээс ялгардаг. Азотын давхар исэл Азотын давхар исэл нь цочроох үйлчилгээтэй ба амьсгалын замаар орсон хийн 80-90% нь амьсгалын замын салстад шингэгддэгээс ихэнхи нь уушгинд шингэгддэг. Иймд азотын давхар исэл нь уушигны эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг. Азотын давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх

Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хууль, эрх зүйн, техник-технологийн, төлөвлөлтийн, эрүүл мэндийн боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр тодорхойлогддог. Зарим жишээг дурьдвал:

1. Хууль, эрх зүйн хувьд: Бохирдуулагч нь төлөх, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зэрэг арга хэмжээг хууль, хөтөлбөр, стандартын хүрээнд авч үздэг.

2. Техник-технологийн хувьд: Хүрээлэн буй орчинд халгүй эсвэл хал багатай технологийг дэмжих арга хэмжээ нь илүү ач холбогдолтой гэж үздэг. Ийм технологид байгалийн болон шингэрүүлсэн хий, дулааны аргаар боловсруулсан шахмал түлш, сэргээгдэх эрчим хүч /нар, салхи, ус/-ийг цахилгаан, халаалтын эх үүсвэрээр ашиглах, халаалтын зуух болон тээврийн хэрэгслийн янданд шүүлтүүр, катализатор суурилуулах гэх мэт болно.

3. Төлөвлөлтийн хувьд: Төв суурин газрын бүсчилэл, ариун цэвэр хамгаалалтын бүсийг зөв тогтоох, ногоон байгууламжийг бий болгох, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт зэрэг оллон арга хэмжээ багтана.

4. Эрүүл мэндийн боловсрол: Хүн амын дунд албан ба албан бус сургалтыг зохион байгуулж агаарын бохирдлоос урьдчилсан сэргийлэх талаархи ойлголт, мэдлэгийг сайжруулах улмаар агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллаагаанд олон нийтийн оролцоог нэмэгдэгдүүлэх гэх мэт үйл ажиллагааг хамаарна.

No comments:

Post a Comment