Sunday, May 20, 2012

MS Excel программ дээр нүднүүдийг сонгож идэвхжүүлэх

1. Хулганы чирэх даралтаар нүднүүдийг дэс дараалан идэвхижүүлнэ. 2. Shift товчлуурыг компьютерийн гар дээрхи дээш, доош, баруун, зүүн тийш заасан сум бүхий товчлууртай дарснаар идэвхитэй байгаа нүднээс сумны чиглэлийн дагуух нүднүүдийг сонгож болдог. 3. Идэвхитэй байгаа нүднээс аль нэг чиглэлд дэс дараалсан хэдэн нүд сонгох өөр арга бол Shift товчлуурыг хулганы товчлууртай хамт дарах арга юм. 4. Нүднүүдийг түүвэрлэж сонгохдоо Ctrl товчлуурыг дарсаар сонгохыг хүсч буй дараалсан бус нүднүүд дээр дэс дараалан хулганы товчлуурыг ашиглан сонгоно. 5. Хүснэгтийг хуудас дараалан сонгохыг хүсвэл Shift товчлуурыг Page Up эсвэл Page Down товчлууртай хамт дарж бүтэн хуудас дээш эсвэл доош сонгож идэвхижүүлж болно. 6. Багана мөрийг бүхэлд нь сонгох бол баганыг нэрлэсэн үсэг болон мөрийг дугаарласан тоон дээр хулганаар нэг дарна.

No comments:

Post a Comment