Monday, June 11, 2012

Twitter гэж юу вэ?


Twitter гэж юу вэ?
Твиттер гэдэг нь жиргэх гэсэн утгатай twitter гэх латин үгнээс гаралттай ба одоо дэлхйи дахинд хамгийн их хэрэглэгчидтэй сошиол нетворк (social network) болон микро блог үйлчилгээг хэрэглэгчиддээ үзүүлдэг сайт ба тэдэнд твийт (tweet) гэх мессежүүдийг найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсад тэднийг бүхэлд нь волловерс (followers) буюу дагагчидруугаа илгээдэг бас хүлээн авдаг үйлчилгээтэй энэхүү вэб сайт нь эдүгэ дэлхий нийтэд 100 сая хэрэглэгчидтэй хамгийн том сайтуудын нэг яах аргагүй мөн юм.
Твийтүүд гэдэг нь 140 тэмдэгтэнд багтааж бичигдсэн текстэнд суурилсан постууд ба зохиосон хэрэглэгчийн профайл (profile) дээр бичигдэн волловерс гэх дагагчидруугаа илгээгддэг байна. Илгээгч нь явуулж буй твийтээ хязгаарлаж зөвхөн найзуудынхаа хүрэээнд (circle of friends) эсвэл таныг дагасан бүх хүнд илгээх боломжтой.
Жак Дорсей (Jack Dorsey) анх 2006 онд Твиттерийг үүсгэн байгуулсан ба түүнээс хойш төд удалгүй алдар, нэр хүндийг дэлхий даяар маш хурдан олж авсан. Заримдаа Твиттерийг “Интернет Мессеж” буюу “Internet SMS” (short message service) хэмээн тодорхойлдог байна.

Түүх
Одио (Odeo) компанийн гишүүд шинийг санаачлах зорилгоор хамтдаа сууж анх Твиттерийн санааг гаргаж байсан ба тухайн үед Жайк Дорсей хувь хүн SMS (мессеж)-ийн үйлчилгээг ашиглан хэсэг груп хүмүүстэй харилцах санааг танилцуулсан байна. Жак Дорсей дурьдахдаа “Бид нар санаандгүй “твиттер” гэх үгтэй тааралдсан ба энэ нь яг л тохирсон гайхалтай үг байлаа. Үндсэн тодорхойлолт нь ” дэс дараалалгүй болон авцалдаагүй мэдээллийн богино тэсрэлт” мөн “шувууны жиргээн” гэж тайлбарлагдах ба  бүтээгдэхүүн маань яг л тийм байсан” хэмээн ярьсан байна.
Хөгжил
2010 оны 3 сарын байдлаар Твиттер гарсан цагаасаа хойш хэрэглэгчдийн бүртгэлд 1500% харин ажиллагсадынхаа тоог 500%-иар тус тус нэмэгдүүлж чадсан байна. 70,000 гаруй бүртгэлтэй аппликайшионууд Твиттерт зориулагдан үүссэн байна. 2007 оны эхний хагасын байдлаар 500,000 мянган твийтууд пост хийгдсэн ба энэ тоо 2010 оны 3 сарын байдлаар 4 тэрбум болтлоо маш хурдан өссөн байна.
Тэмдэгтийн хязгаарлалт
140 тэмдэгтийн урттай мессеж илгээх бодлого нь анх SMS дээр буюу гар утаснаасаа мессеж илгээхэд ашиглагдаж байсан ба үүнийг дагаад хар хэллэг(slang words), мессежийн богино болгосон үгнүүд (sms language) өргөнөөр хэрэглэгдэх болсон. Энэхүү хязгаарлалт нь бас URL-ийг богино болгох үйлчилгээг давхар бий болгосон. Твиттер сайт таны оруулсан URL-ийг автоматаар богиносгодог.   
Твийтүүдийн агуулга буюу content
Пийрл Аналэтикс (Pearl Analytics) гэх маркетинг судалгаа хийдэг байгуулгын 2009 оны 8 сард хийсэн судалгаанаас харахад хэрэглэгчдийн явуулж буй твийтүүд дараах байдлаар дотроо ангилагдаж байна. Үүнд:
  • Утгагүй дэмий яриа - 41%
  • Харилцан яриа - 38%
  • Цааш дамжуулах твийтүүд - 9%
  • Өөрийн сурталчилгаа - 6%
  • Спам буюу хэрэггүй мэдээллүүд - 4%
  • Мэдээнүүд - 4%
Ашиглалт
Твиттер нь маш олон салбарт өөрийн үр өгөөжөө өгч байгаа билээ. Үүнд: Боловсрол, Яаралтай онцгой тохиолдол, Түргэн тусламж, Нийтийг хамарсан судалгаа, Кампанит ажил, Эсэргүйцэл болон улс төр, Нийтийн харилцаа, Бизнэс, болон Сан байгуулахад ашигтай үр нөлөөгөө үзүүлж байна. 
Сонирхолтой жишээнүүдээс дурьдахад:
  • Твиттер нь одоогоор прөмөшион (promotion) болон зар сурталчилгаанд маш эрчимтэй ашиглагдаж байгаа чухал хэрэгсэл ба үүний нэг тод жишээ нь Dell корпораци юм. Тэд хэлэхдээ 2009 оны нийт борлуулалтын 9 сая доллар нь Твиттер болон Вайсбүүк хоёроос шууд орж ирсэн гэж мэдээлсэн байна.
  • Мумбайд болсон 2008 оны террорист халдлагын үеэр газар дээр байсан гэрчүүд секунд тутамд ойролцоогоор 16 твийт өөрсдийн бүх волловерсруугаа илгээж байжээ.Газар дээр байсан твиттер хэрэглэгчид шархадсан болон нас барсан хүмүүсийн нэрс, тоо баримт болон жагсаалтыг гаргахад маш их туслалцаа үзүүлсэн байна. Мөн түүнчлэн, хэрэглэгчид маш чухал мэдээлэлүүд болох түргэн тусламжийн утасны дугаарууд, цусны донор хэрэгтэй байгаа эмнэлгийн хаягууд гэх зэрэг олон чухал мэдээнүүдийг твиттерийн тусламжтай цаг мөч алдалгүй илгээж байсан.
  • Америкын нэгдсэн улсын 2008 оны сонгуульд ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Барак Обама (Barack Obama)-ийн кампанит ажилд болон зар сурталчилгаанд өргөнөөр ашиглагдсан байна. Кампанит ажлын зохион байгуулагчид сүүлд дурьдахдаа Твиттер сонгуульд ялсан том хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн гэжээ.

No comments:

Post a Comment