Sunday, May 20, 2012

MS Excel программын боломжууд

• Хүснэгтийн нүдэнд төрөл бүрийн форматын өөрчлөлт хийх боломжтой. Текстийг хэвтээ босоогоор бичиж болохоос гадна хэдэн градусын налуугаар бичихийг тохируулж өгч болно. • Хүснэгтэнд хүссэн функцээ ашиглан тооцоо хийж болно. Функц, томъёо ашиглан бодолт хийсэн бол тухайн нүдэн дэх бодолтыг бусад нүдэнд давтан гүйцэтгэхгүйгээр хуулж болно. • Хэрэглэгчийн цуваа үүсгэж хүснэгтийн нүднүүдийг хүссэн утгаар дүүргэж болно. • Өгөгдлийг хуулахдаа тоон утга, томъёо, хэлбэр загвар гэх мэт сонгосон объектийг хуулж болно. • Өгөгдлийг эрэмблэх, хэрэгтэй мэдээллээ шүүж хэруулах, ялгаатай мөрүүдийн хувьд дэд нийлбэр олох боломжтой. • Хэвлэгдэх мужийг тогтоож өгч болно. Их хэмжээний хүснэгттэй ажиллаж байх үед хэвлэгдэх шаардлагтай мэдээлийг тодорхойлж, хэвлэх үйдлийг шууд гүйцэтгэснээр зарим нэг тохируулга хийхээс таныг чөлөөлж өгдөг. • Нэг файлд хадгалагдах ялгаатай хүснэгтүүдийн тоог нэмж хасаж, нэрийг өөрчилж болно. • Хүснэгтүүдийг нэгтгэж хураангуйлан эмхтгэсэн хүснэгт үүсгэж болно. • Төрөл бүрийн график диаграмм зурах, диаграммыг сольж өөрчилж засвар оруулах замаар хүснэгтэн дэх өгөгдлийг ойлгомжтойгоор дүрсэлж үзүүлэх боломжтой.

No comments:

Post a Comment